.ХАМРАХ ХҮРЭЭ 1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд суурь боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийн тогтооно.
1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг суурь боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан, суралцагчид дагаж мөрдөнө.
2. ОРШИЛ
2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтыг ардчилсан нийгм...